Монголын Үндэсний Хөгжил Шинэчлэлийн ТанхимМонголын ҮндэснийХөгжил Шинэчлэлийн Танхим
Монголын Үндэсний Хөгжил Шинэчлэлийн Танхим

Бидний тухай

Эрхэм зорилго

Танхимын эрхэм зорилго нь гишүүн аж ахуйн нэгж, байгууллагуудынхаа үйл ажиллагааг дэмжих, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, гадаад дотоодын түнш байгууллагатай болоход туслах, улмаар улс орны эдийн засагт хувь нэмэр оруулахад оршино.

Алсын хараа

Танхим нь Монголын аж ахуйн нэгжүүдийг дэлхийн зах зээлийн өрсөлдөөнд тэргүүлэхэд нь гүүр болно.

Үнэт зүйлс

Чадварлаг баг

Мэргэшсэн, туршлагатай хүний нөөц

Үнэ цэнтэй түншлэл

Урт хугацааны найдвартай хамтын ажиллагаа

Ёс зүйтэй байдал

Ил тод, шударга ажиллагаа

Манлайлал

Салбартаа жишиг тогтоох эрмэлзэл

Стратегийн зорилтууд

1

Монголын Үндэсний Хөгжил Шинэчлэлийн Танхим нь худалдаа, үйлдвэрлэлтэй холбоотой аж ахуйн нэгж, байгууллагуудын нийтлэг эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, дотоод, гадаад худалдааг дэмжих зорилгоор байгуулагдсан ашгийн бус хуулийн этгээд юм.

2

Танхимын зорилго нь гишүүн аж ахуйн нэгж, байгууллагууд нь төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх дотоод, гадаадын түнштэй болоход туслах, улс орны эдийн засагт хувь нэмэр оруулахад оршино.

3

Танхим нь улс орны эдийн засгийн хөгжлийг дэмжих, бизнесийн таатай орчныг бүрдүүлэх санаачилга гаргах, эрх зүйн орчныг бүрдүүлэхэд чиглэсэн санаа боловсруулж холбогдох байгууллагад уламжлан шийдвэрлүүлэх, гишүүдийнхээ ашиг сонирхол, хүнс, хөнгөн болон хүнд үйлдвэр, дэд бүтэц, үйлчилгээг хамгаалж, гадаад худалдааг дэмжин ажиллана.